// ЗАХИАЛГЫН ҮЙЛДВЭРИЙН СИСТЕМ
10–100 АЖИЛТАНТАЙ ҮЙЛДВЭРТ
Дэвтэр, Excel, Messenger —
гурвыг нэг систем болгоно.
Захиалга бүртгэснээс хүргэж дуустал, ажилтны ирцээс цалин бодох хүртэл — үйлдвэрийн бүх процесс нэг шугамаар автоматаар урсана.
Танилцах уулзалт→
Боломжуудыг үзэх→
Нэвтрүүлэлт ХААЛТ ₮-өөс · Сарын дэмжлэг
ХААЛТ ₮-өөс · Ямар ч үүрэг хүлээхгүй
ЗАХИАЛГЫН ШУГАМ · АМЬД ЯВЦ
АВТОМАТ
→
0
арга
ирцийн баталгаажуулалт
0
сек
QR кодын шинэчлэлт
0
дуудлага
харилцагч явцаа өөрөө шалгана
0
клик
цалин Excel рүү
0/7
AI туслах хариулна
// 01 — ХЭНД ЗОРИУЛСАН
Захиалга бүр нь өөр байдаг
үйлдвэрүүдэд.
Ерөнхий шинж: захиалга бүр өөр, хугацаа амладаг, урьдчилгаа авдаг, хэдэн шатаар дамждаг.
ЦЕХ 01
Тавилга, гал тогооны иж бүрдэл
→ Хэмжилт, материалын код, угсралтын хуваарьХААЛТ
ЦЕХ 02
Хаалга, цонх, металл хийц
→ ХААЛТ
ЦЕХ 03
Оёдол, хэвлэл, реклам
→ ХААЛТ
ЦЕХ 04
Барилгын дотор засал, тохижилт
→ ХААЛТ
// 02 — ГОЛ ДАВУУ ТАЛ
Долоон зүйл —
маргаан, дуудлага, дэвтрийг хасна.
СТ-01
Харилцагч утсаа аваад л явцаа шалгана
Захиалга бүртгэмэгц харилцагчид хайлтын кодтой SMS автоматаар очно. Код руу дарахад захиалгын явц гарч ирнэ — «Болов уу?» гэсэн дуудлага эрс багасна.
СТ-02
Ирц гурван аргаар баталгаажна
«Ирлээ» дарахад байршил, ажлын WiFi, ханан дээрх QR гурвын аль нэгээр баталгаажна. QR 5 секунд тутам шинэчлэгддэг тул зургаар хуурч болохгүй. Аль нь ч таарахгүй бол «шалгах» гэж тэмдэглэгдэнэ — эзэн өөрөө шийднэ.
СТ-03
Цалин ирцээс өөрөө боддог
Хоцролт, дутуу цаг, илүү цаг автоматаар тооцогдоод сарын эцэст цалингийн хүснэгт бэлэн. Нэмэгдэл, суутгалыг гараар нэмээд Excel рүү татна.
СТ-04
Хэн юу хийснийг бүртгэдэг
Захиалгын төлөв солигдох бүрт хэн, хэзээ, ямар тэмдэглэлтэй солисон нь үлдэнэ. «Би хэлсэн» / «Би сонсоогүй» маргаан дуусна.
СТ-05
Утсанд зориулж хийсэн
Цехийн мастер, угсрагч бүгд утаснаасаа ажиллана. Компьютер, тусдаа апп шаардлагагүй — хөтчөөр нээгээд л болно.
СТ-06
Ажилтан бүр өөрийн эрхтэй
Дөрвөн эрх: админ, борлуулалт, зүсэгч, угсрагч. Угсрагч зөвхөн өөрт нь оногдсон захиалгыг харна — бусад харилцагчийн утас, үнэ түүнд харагдахгүй.
СТ-07
Сайт нь өөрөө шинэчлэгддэг
Дууссан захиалгын зургийг нэмэхэд сайтын «Хийсэн ажлууд» хэсэгт шууд нийтлэгдэнэ. Тусдаа вэб хөтлөгч, дизайнер хэрэггүй.
// 03 — БҮРЭН БОЛОМЖИЙН ЖАГСААЛТ
Есөн бүлэг боломж. Хэрэгтэйгээ л асаана.
МОД-01
Захиалгын удирдлага
- Харилцагч, ажлын төрөл, материал, дүн, урьдчилгаа, хүлээлгэх хугацаа — нэг маягтад
- Давтан харилцагчийг утсаар нь танина — нэр, хаяг автоматаар бөглөгдөнө
- Материалыг эд ангиар нь (их бие, хаалга, тавцан) тусад нь сонгоно
- Зураг төсөл, хэмжилтийн зургийг хавсаргана — зөвхөн дотооддоо харагдана
- Хугацаа хэтэрсэн захиалга улаанаар тодорно
- Хоёр хүн зэрэг төлөв солиход алхам алгасахгүй
- Угсрагч хуваарилахад ачаалал нь харагдана
МОД-02
Харилцагчтай харилцах
- 3 автомат SMS: бүртгэгдсэн, бэлэн болсон, дууссан
- Дууссаны дараа 1–5 одтой үнэлгээ асууна — холбоос дээр дарахад л болно
- Илгээсэн SMS бүр бүртгэлтэй — очсон эсэх нь харагдана
- Вэб сайтын «Захиалга өгөх» маягтаас ирсэн хүсэлтүүд нэг дор
МОД-03
Ирц бүртгэл
- Утаснаас «Ирлээ / Явлаа» — байршил, WiFi, QR гурвын аль нэгээр баталгаажна
- Ажилтан × өдрийн бүтэн хүснэгт: ирсэн, явсан, илүү цаг, дүгнэлт
- Хоцролтын хүлцэл, ажлын цагийг өөрөө тохируулна
- Мартсан бүртгэлийг тайлбартайгаар гараар засна
- Нэг товчоор Excel рүү татна
МОД-04
Цагийн хүсэлт
- Чөлөө, өвчтэй, ээлжийн амралт, гадуур ажил, илүү цаг
- Эмнэлгийн магадлагаа зэргийг зургаар хавсаргана
- Зөвшөөрөх/татгалзах тайлбар нь хүсэлт гаргагчид харагдана
- Зөвшөөрсөн чөлөө ирцэд автоматаар тусна — «ирээгүй» гэж тоологдохгүй
МОД-05
Цалин
- Ирцээс автоматаар: сарын цалин эсвэл цагийн хөлс
- Илүү цагийн коэффициент — хуулиар 1.5, өөрчилж болно
- Ажилтан бүрийн задаргаа: үндсэн, илүү цаг, нэмэгдэл, суутгал
- Нэг товчоор Excel рүү татна
МОД-06
Онлайн дэлгүүр
- Бэлэн бүтээгдэхүүн: зураг, үнэ, үлдэгдэлтэй
- QPay-ээр төлөх — төлбөр орсныг систем өөрөө шалгана
- Хүргэлтийн төлбөр эсвэл өөрөө ирж авах сонголт
МОД-07
Сайтын контент
- «Хийсэн ажлууд»: дууссан захиалгаас шууд нийтэлж, онцлохыг нүүрэнд гаргана
- Материалын каталог ханган нийлүүлэгчийн жагсаалтаас автоматаар татагдаж, үнэ нь шинэчлэгдэнэ
МОД-08
AI туслах
- Сайт дээрх чат — үнэ, ажлын цаг, нөхцөлийг хариулна
- Ажлын жишээ, материал, захиалгын явцыг өөрөө системээс хардаг
- Юу мэдэхийг нь админаас бичиж өгнө
- Facebook Messenger-т холбогдоно
МОД-09
Аюулгүй байдал
- Ажилтан бүр өөрийн нэвтрэх нэр, нууц үгтэй
- Шинэ ажилтанд нэг удаагийн нууц үг — нэвтэрмэгц өөрийнхөө нууц үгийг тавина, эзэн ч мэдэхгүй
- Нууц үг солиход утсанд код очно; бусад төхөөрөмж дээрх нэвтрэлт тасарна
- Нууц үг таах оролдлого хязгаарлагдана
// 04 — ҮНЭ
Уулзалтаас өмнө
баримжаагаа аваарай.
НЭВТРҮҮЛЭЛТ · НЭГ УДАА
ХААЛТ
₮-өөс
Суурилуулалт, тохиргоо, өгөгдөл оруулах, ажилтнуудад сургалт.
САРЫН ДЭМЖЛЭГ
ХААЛТ
₮/сар-аас
Сервер, шинэчлэлт, нөөцлөлт, тусламж — систем тасралтгүй ажиллана.
Ажилтны тоо, модулийн сонголтоос хамаарч өөрчлөгдөнө. Танилцах уулзалт дээр тодорхой тоо хэлнэ.
// 05 — ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
Үйлдвэрийн эзэд юу асуудаг вэ?